
Пара байт харвааны олимпийн эрх олгох олон улсын тэмцээн Чех улсад гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үүнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж буй бөгөд тэмцээний хоёр дахь өдөр болсон рекурв төрлийн ганцаарчилсан ангилалд цэц сорьсон Б.Оюун-Эрдэнэ алтан медаль хүртэж “Рио-2016” паралимпийн эрх “халааслалаа”.
Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж удаах даваануудад Энэтхэгийн Р.Поожаг 7:1, Иракийн К.Аль-Саедыг 6:4-өөр ялж, шигшээд өрсөлдөх эрхтэй болсон. Ийнхүү алтан медалийн төлөө Тайванын Лее Юн-Хсьенг 7:1-ээр ялж түрүүлснээр хоёр дахь удаагаа паралимпийн наадамд оролцох эрхтэй болов.
Тэрбээр “Лондон-2012” паралимпийн наадамд цэц сорьсон билээ.
Б.Оюун-Эрдэнэ “Рио-2016” паралимпийн эрх “халааслалаа” | ||
Үзсэн: 1306 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.