Шууд Chart

П.И.Чайковскийн сүүлчийн симфонийг тоглоно

2016-06-16 15:45:18

Улсын Филармонийн уран бүтээлчид энэ сард “Монголын сайхан орон” төслийг хэрэгжүүлж байгаагийнхаа хүрээнд П.И.Чайковскийн “Симфони №6” болон "Времена года" буюу "Эргэх дөрвөн улирал" концертыг тоглох гэж байна.  

П.И.Чайковский “Эргэх дөрвөн улирал” концертод хүмүүний амьдрал хийгээд байгаль ертөнц хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг хөгжмийн яруу тансаг аялгуугаар илэрхийлсэн байдаг.

Түүнчлэн  хөгжмийн зохиолчийн сүүлчийн симфони гэгддэг “Симфони №6”-г тус филармонийн симфони найрал хөгжим тоглож, удирдаачаар Д.Нямдаш, Б.Батбаатар нар ажиллах юм байна.

Тоглолт энэ сарын 24-нд Улсын филармонийн концертын танхимд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

П.И.Чайковскийн сүүлчийн симфонийг тоглоно  
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй