
Америкийн цомын тэмцээний хэсгийн шатнаас мултарч, дэлхий нийтийн анхаарлыг муу талаараа татсан Бразилийн шигшээ баг дасгалжуулагчгүй болчихоод байсан билээ. Учир нь Бразилийн шигшээ баг Америкийн цомоос хасагдсаны дараа Дунгаг Бразилийн хөлбөмбөгийн холбоо ажлаас нь халсан.
Тэгвэл Бразилийн хөлбөмбөгийн холбоо шигшээ багаа тийм ч удаан дасгалжуулагчгүй байлгасагүй. "Коринтианс"-ыг Бразилийн аварга болгосон 55 настай мэргэжилтэн Титег шигшээ багийн дасгалжуулагчаар томилжээ. Ингэснээр Бразилийн шигшээ баг нутагтаа болох Олимпийн наадамд шинэ дасгалжуулагчтайгаа оролцох нь.
Тите шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдлоо | ||
Үзсэн: 911 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.