Шууд Chart

“Монголын анимэйшн, комикс авардс” уралдааны бүртгэл явагдаж байна

2016-06-17 10:29:46

Боловсрол, соёл, шинжлэх ухаан яам, “Нүүдлийн зурган өгүүлэмж” сан, “Монгол контент” ХХК, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа үйлдвэрлэлийн их сургууль хамтран өнгөрсөн сарын 24-нд “Монгол агуулгыг дэлхийд экспортлоно” уриан дор контент экспорт арга хэмжээг зохион байгуулсан билээ.

Үүнд ирэх наймдугаар сарын 13 хүртэл явагдах “Монголын анимэйшн, комикс авардс” уралдааныг танилцуулсан юм.

Тус авардсын зорилго нь комик ном, анимэйшн сонирхогчдын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нийгмийн хэрэгцээнд тулгуурлан дотоодын комик ном, анимэйшн бүтээгчдийг нээн илрүүлэх, дэмжих, олон нийтэд таниулан сурталчилах, анимэйшн, комикс үйлдвэрлэлийг дэмжихэд оршиж байна.

Бүртгэлийг ирэх наймдугаар сарын 1 хүртэл Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны байранд хүлээн авна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монголын анимэйшн, комикс авардс” уралдааны бүртгэл явагдаж байна  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй