
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаааны яам, Соёлын өвийн төвөөс цуур хөгжмийн уламжлалт урлагийг хадгалж хамгаалах, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх, судлах, сурталчлах, цуурчид, цуурын уламжлалт урлагийг дэмжих, цуур, цуур төст хөгжмийн уламжлалыг олон улсын түвшинд харилцан хүлээн зөвшөөрч түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Цуур” олон улсын симпозиум, наадмыг зохион байгууллаа.
Үүнд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжан Уйгарын ӨЗО, Буриад, Халимаг, Тува, Уулын Алтай, Казахстан, Башкортостан, Татарстан, Азербайджан, Кыргызстан, Турк улсын цуурч, эрдэмтэн судлаач оролцлоо.
Цуурын урлаг нь хүнээс байгальд хандах, түүнтэй харилцах арга замыг хайж, байгаль ертөнцтэй өөрийнх нь хэлээр ярилцах оролдлогын эртний улбаа гэж болох ардын билгийн сонирхолтой төрөл зүйл юм. Хөгжмийн түүхэнд холбогдох ном сударт цуурыг “Монгол цуур”, “Модон цуур”, “Хүннү цуур” гэх зэргээр цохож нэрлэсэн байдаг.
Цуурчид чууллаа | ||
Үзсэн: 1373 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.