
БНСУ-ын Инчон хотноо аэробик, гимнастикийн насанд хүрэгчдийн 18, өсвөр үеийнхний долоо дахь удаагийн ДАШТ өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний насанд хүрэгчдийн "Aerobic step" төрлийн урьдчилсан шатнаас Монголын баг 17850 оноогоор шилдэг наймд үлдээд байсан. Тэгвэл өчигдөр шигшээ тоглолт болж, 17.900 оноогоор хүрэл медаль хүртлээ. Шилдэг наймд Франц, Унгар, БНХАУ, БНСУ, ОХУ, Испанийн баг үлдээд байсан юм.
Манай багийн бүрэлдэхүүнд Э.Мөнхнасан, Б.Хаштайш, О.Содгэрэл, А.Энхпүрэв, Б.Баясгалан, Ч.Золбоо, Э.Ананд, Ө.Тэмүүлэн нар багтсан бөгөөд дасгалжуулагчаар Г.Ерөөлбат ажилласан. Тус баг ДАШТ-ээс хошой хүрэл, Азийн хошой аварга амжилтыг үзүүлээд байна.
Аэробик, гимнастикчид хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1415 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.