
Чөлөөт бөхийн “Poland Open” олон улсын тэмцээн Польш улсад хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 20 дахь удаагаа болж буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин нарын удирдлага дор 58 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Гантуяа, 60 кг-д П.Орхон, Б.Шоовдор, 63 кг-д дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар зодоглож байгаа.
Эмэгтэйчүүдийн 58 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Ю.Радкевичид 9:9-өөр тэнцсэн ч сүүлийн оноогоор ялагдлаа.
С.Цэрэнчимэд ялагдав | ||
Үзсэн: 946 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.