Шууд Chart

Э.Гантуяа хүрэл медалийн эзэн боллоо

2016-06-20 12:09:31

Чөлөөт бөхийн “Poland Open” олон улсын тэмцээн Польш улсад хоёр дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн 58 кг-д ОУХМ Э.Гантуяа хүрэл медалийн төлөөх барилдаанд Болгарын бөх Эвелина Николоваг 10:4-өөр яллаа.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, Азербайжаны А.Колесникийг 10:4-өөр ялж, мөнгөн медалийн төлөө өрсөлдөх эрх өвөртөлсөн ч хагас шигшээд Кыргызстаны Н.Тинебековад 16:5-аар дийлдсэн юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Гантуяа хүрэл медалийн эзэн боллоо  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй