
“Рио-2016” зуны олимпийн эрх олгох боксын төрлийн сүүлийн тэмцээн Азербайжаны Баку хотод үргэлжилж байна. Эхний өдөр манай улсын дөрвөн боксчин тулаанаа хийж, бүгд ялалт байгуулсан.
52 кг: Х.Энх-Амар
Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, улмаар Тунисийн боксчин Монтассар Eл Боуалитэй оноолт таарч, тулалдлаа. Манай тамирчин өрсөлдөгчөө 2:1-ээр ялж, шилдэг 16-д үлдлээ.
56 кг: Э.Цэндбаатар
Тэрбээр эхний тулаандаа Италийн боксчин Риккардо Д`Андреатай өрсөлдөж, 2:1-ээр ялсан.
75 кг: Н.Шинэбаяр
Тэрбээр Финляндын тамирчин Дмитро Третьяктай эхний тойрогт өрсөлдөж, 3:0-ээр ялсан.
81 кг: С.Эрдэнэбаяр
Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөсөн. Хоёрдугаар тойрогт АНУ-ын боксчин Жонатан Эскивелтэй тулалдаж, 2:1-ээр ялж, шилдэг 16-д үлдээд байна.
Зургадугаар сарын 16-25-нд үргэлжлэх энэхүү тэмцээнд 105 орны 469 боксчин өрсөлдөж байна. Үүнээс олимпийн 39 эрх олгоно. Гэхдээ 52, 56, 60, 69, 75, 81 кг жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан боксчдод, 49 кг-ын шигшээд шалгарсан буюу хоёр тамирчинд, 91 кг, +91 кг-д түрүүлсэн тамирчинд эрх өгөх юм.
“Рио-2016” олимпийн эрх хүртсэн боксчид:
49 кг: Г.Ган-Эрдэнэ
60 кг: Д.Отгондалай
64 кг: Б.Чинзориг
69 кг: Б.Түвшинбат
Эрхийн сүүлийн тэмцээнд өрсөлдөж буй боксчид:
52 кг: Х.Энх-Амар
56 кг: Э.Цэндбаатар
75 кг: Н.Шинэбаяр
81 кг: С.Эрдэнэбаяр
Боксчид сүүлчийн боломжоо ашиглах боломжтой | ||
Үзсэн: 1261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.