
Боксын олимпийн эрх олгох “Баку-2016” олон улсын тэмцээн Азербайжан улсад үргэлжилж байна. “Рио-2016" олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн энэ тэмцээн 49 кг-д хоёр, -91, +91 кг-д тус бүр нэг, 52 кг-аас 81 кг-д тус бүр тав, олимпийн нийт 39 эрх олгоно.
Дээрх тэмцээнд эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, туслах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагч Х.Алтанхуяг нарын удирдлага дор 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар оролцож буй.
Эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдөж буй залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, улсын хошой аварга Э.Цэндбаатар хоёрдугаар тойргийн тоглолтоо Мексикийн Д.Жесутай хийж 3:0-ээр яллаа. Тэрбээр эхний тойрогт Д.Андреаг ялсан юм.
Ийнхүү “Баку-2016” тэмцээнд өрсөлдөж буй манай дөрвөн боксчин дөрвүүлээ шөвгийн 16-д шалгарлаа.
Э.Цэндбаатар шөвгийн 16-д шалгарав | ||
Үзсэн: 1229 | Mongolian National Broadcaster |