
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт албан ёсоор орсон “Чингис хаан" гран при тэмцээн ирэх сарын 1-3-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.
Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулдаг тус тэмцээн энэ жил дөрөв дэх удаагаа болох бөгөөд “Рио-2016” олимпийн өмнөхөн зохиогдох гэж буйгаараа онцлог.
Сонирхуулахад, жүдо бөхийн спортоор дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг Гүржийн жүдочид Монгол Улсад ирээд байна. Тэд өчигдрөөс Монголын жүдо бөхийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна.
Гүржийн багийн бүрэлдэхүүнд:
- 60 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Амиран Папинашвили
- 66 кг-д Европын аварга Ваза Маргвелашвили
- 73 кг-д олимпийн аварга Лаша Шавдатуашвили
- 81 кг-д дэлхийн аварга Автандили Чрикешвили
- 90 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медаль Варлам Лепартелиани
- -100 кг-д "Их дуулга" тэмцээний аварга Бека Гвинашвили
- +100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Адам Окруашвили
Гүржийн тамирчид манай улсад иржээ | ||
Үзсэн: 960 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.