Шууд Chart

Ж.Нарантунгалаг Филиппиний тамирчинтай нударга зөрүүлнэ

2016-06-21 12:42:11

Холимог тулааны “Legend FC”, “One Championship” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн ээлжит тулааны тов гарч, “URCC” холбооны 65.8 кг жингийн дэлхийн аварга асан, Филиппиний тамирчин Эрик Келлитэй тулалдахаар болжээ. Тэд БНХАУ-д ирэх сарын 2-нд "нударга зөрүүлнэ".

Э.Келлигийн хувьд мэргэжлийн дэвжээнд 14 удаа тоглохдоо 12-д нь ялж, хоёр ялагдсан аж. Тэрбээр UFC холбооны 70.3 кг-ын анхны аварга Ж.Пүлверийг 2012 онд ялсан нь карьерынх нь хамгийн том амжилтын нэг юм. Харин “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг сүүлд “Ямамото армийн толгойлогч”, “Мистер тохой” хочит Бокү Коотэцүг боох мэхээр ялсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ж.Нарантунгалаг Филиппиний тамирчинтай нударга зөрүүлнэ  
Үзсэн: 1253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй