Шууд Chart

О.Насанбурмаа мөнгө, Ш.Түмэнцэцэг хүрэл медаль хүртлээ

2016-06-22 09:58:20

Польш улсын Спала хотод болсон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Poland Open” олон улсын тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин, 69 кг-ын бөх О.Насанбурмаа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр нэгдүгээр тойрогт Украйний бөх, дэлхийн аварга Алина Махинятай учраа таарч, 10:6-гаар буулган авч, их шөвөгт үлдсэн юм. Улмаар хагас шигшээд Казахстаны Элмира Сиздиковаг 11:4-өөр илүүрхэн ялж, финалд шалгарсан. Гэвч харамсалтай нь манай бөх хагас шигшээ барилдааны үеэр гэмтэл авсан тул аваргын төлөө Шведийн Женни Франссонтой барилдсангүй. Мөн энэ жингий бөх, ОУХМ Ш.Түмэнцэцэг хүрэл медалийн төлөө Польшийн бөх Агнежка Вьежчек Кордустай барилдаж 7:1-ээр буулган авлаа.

 Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин нарын удирдлага дор 58 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Гантуяа, 60 кг-д П.Орхон, Б.Шоовдор, 63 кг-д дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар зодоглосон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Насанбурмаа мөнгө, Ш.Түмэнцэцэг хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй