Шууд Chart

Н.Төгсцогт “Рио-2016” олимпид оролцохгүй

2016-06-22 11:45:46

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоо энэ сарын эхээр ээлжит бусаар хуралдаж, мэргэжлийн боксын тамирчдыг “Рио-2016” олимпийн наадамд хориг саадгүй оролцуулах шийдвэр гаргасан билээ. Иймд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт эрхийн тэмцээнд амжилт үзүүлбэл оролцох боломжтой болоод байв.

Гэвч тэрбээр фэйсбүүк хуудсаараа “Рио-гийн олимпид оролцох боломжгүй боллоо” гэсэн мэдээ дуулгалаа.  

Тэрбээр мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Пуэрто Рикогийн боксчин, “Динамит” хочит Рафэль Васкестай ирэх долоодугаар сарын 15-нд хийнэ. Хэрвээ тэр олимпид өрсөлдөх боломжтой байсан бол долоодугаар сарын 3-8-нд Вэнэсуэлд болох олимпийн эрх олгох мэргэжлийн боксынхонд зориулсан тэмцээнд оролцох байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Төгсцогт “Рио-2016” олимпид оролцохгүй   
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй