
NBA-гийн аваргын төлөөх долоо дахь тоглолт өнгөрсөн даваа гарагт болж, энэ улирлын аварга багаар “Кливленд Кавалиерс” тодорсон билээ. Тэд өрсөлдөгч баг “Голден Стейт”-ийг 93:89-өөр хожсон бөгөөд тоглолтын сүүлчийн минутад Леброн Жеймс “Голден стейт” багийн тоглогч Андре Игудалагийн довтолгоог түүхэнд бичигдэх шилдэг хаалт хийж багийн ялалтыг шийдвэрлэсэн юм.
Уг шийдвэрлэх хаалтын зургийг NBA-гийн шинэ лого болгох ёстой гэж твиттерт хөгжөөн дэмжигчид нь уриалга дэвшүүлжээ. Бараа бүтээгдэхүүний шошгоны загвар зохион бүтээгч Жефф Гифорд өөрийн твиттер хуудсандаа логоны урьдчилсан зургийг нийтэлсэн нь твиттерийг доргиож байна. NBA-гийн лого нь сүүлийн 40 жил “Лос Анжелес Лэйкэрс” багийн домогт тоглогч Жэрри Вэстийн зурагтай байгаа юм.
NBA-гийн логог Леброны зураг болгохыг хүсчээ | ||
Үзсэн: 1758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.