
Монгол Улсын Филармонийн хамт олон энэ сард “Монголын сайхан орон” зорилтот төсөл хэрэгжүүлж, дэлхийн суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Симфони №6”, “Жилийн дөрвөн улирал” зэрэг бүтээлийг энэ сарын 24-нд тоглох гэж байна.
Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар нар оролцоно.
Сонирхуулахад, П.И.Чайковский амьдралынхаа сүүлийн дөрвөн жилд “Гилбэрийн хатан”, “Иолантаа дуурь”, ‘’Нойрсож буй гоо бүсгүй”, “Шелкунчик” балет болон “Симфони №6”-г бичсэн. Түүнчлэн зургадугаар симфони нь түүний суу билгийн оргил болсон бөгөөд Английн Кембриджийн их сургууль докторын эрдмийн ажлыг нь хамгаалуулалгүйгээр хүндэт цол гардуулсан гэдэг.
П.И.Чайковскийн хоёр оргил бүтээлийг энэ сарын 24-нд тоглоно | ||
Үзсэн: 1340 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.