
Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэж, Улаанбаатар хот 2020 он гэхэд хоёр, 2030 онд таван сая жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлж байгаа. Үүнийг нийслэлийн ЗДГТ, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, “Улаанбаатар” чуулга, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран үндсэн долоон зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн "Дэлхийн цирк Монголд", “Улаанбаатар бүүк фэйр” номын фестиваль, “Гэгээн Муза” драмын урлагийн наадам, “Улаанбаатар марафон-2016”, “Монгол цэргийн жавхаа-2016”, “Улаанбаатар-Венийн үдэш” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав. Мөн Үндэсний их баяр наадмын өдрүүд болон энэ оныг дуустал соёл урлаг, аялал жуулчлалын олон арга хэмжээг зохион байгуулахаар болсныг доор танилцуулъя.
№ |
Арга хэмжээ |
Ерөнхий зохион байгуулагч |
Хамтран зохион байгуулагч |
Хугацаа |
1 |
“Улаанбаатар дэйнс фестивал” чөлөөт бүжгийн үдэш |
НСУГ |
Сонгон шалгаруулалтаар |
|
2 |
“Плей тайм” амьд хөгжмийн наадам |
НСУГ |
“Амьд хөгжмийн наадам” ТББ |
|
3 |
“Бест оф классикс” сонгодог урлагийн үдэш |
НСУГ |
УДБЭТеатр |
|
4 |
“Учиртай гурван толгой” дуурь |
НСУГ |
УДБЭТеатр |
7-р сарын 10 |
5 |
“Сайланс вайт” электро хөгжмийн наадам |
НСУГ |
Монгол Микс Прожект-ХХК |
7-р сарын 12 |
6 |
“Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам |
НСУГ |
Монголын урлагийн ажилтны холбоо |
|
7 |
“Бест оф Морин хуур” наадам |
НСУГ |
Сонгон шалгаруулалтаар |
|
8 |
“Улаанбаатар Свинг найт” тоглолт/Их талын жазз |
НСУГ |
“Их талын жазз” ТББ |
|
9 |
“Алдрын Од” ёслолын арга хэмжээ |
НСУГ |
Хонхны дуу- ТББ |
7-р сарын 30 |
10 |
“Даншиг наадам-Хүрээ цам” |
|
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд |
|
11 |
“Уул усны домог” уран нугаралтын фестивал |
НСУГ |
Нийслэлийн Улаанбаатар чуулга |
|
12 |
“Эвлэх уянга буюу ер бусын эрчим” орчин үеийн этник мюзикл |
НСУГ |
Нийслэлийн Улаанбаатар чуулга |
|
13 |
Моно жүжгийн олон улсын наадам |
НСУГ |
Монголын Моно жүжгийн төв-ТББ |
|
14 |
“Улаанбаатар” олон улсын кино наадам |
НСУГ |
Монголын урлагийн зөвлөл |
|
“Найрсаг Улаанбаатар”-ын хүрээнд зохиогдох соёл урлагийн үйл ажиллагааг танилцуулъя | ||
Үзсэн: 1213 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.