Шууд Chart

Португал-Унгар

2016-06-23 03:51:03

Дээрх хоёр баг 11 дэх удаагаа хоорондоо таарч байгаа бөгөөд Португал нэг ч удаа хожигдож үзээгүй. Тодруулбал долоо ялж, гурван удаа тэнцсэн. Сүүлийн гурван учраанд Унгар нийт 328 минут гоолдож чадаагүй бөгөөд энэ хооронд Португал 10 гоол хийжээ.

Тэд хоорондоо өмнө нь нэг л удаа шигшээд буюу 1966 оны ДАШТ-д таарч Португал 3:1-ээр хожиж байсан. Мөн бүх тэмцээнийхээ сүүлийн есөн тоглолтын хоёрт нь тэнцэж долоо хожсон. Ийнхүү хожихдоо бүгдийг нь нэг гоолын зөрүүтэйгээр байгуулсан.

Роналдо өнөөдөр тоглосноор 30 дахь удаагаа шигшээ тэмцээнд багтайгаа талбайд гарч, бүх цаг үеийн хамгийн их шигшээ тэмцээнд оролцсон Португал тоглогч болно. Тэрбээр 29 удаа тоглохдоо есөн гоол оруулжээ.

Португал  ЕАШТ-д зургаан удаа оролцохдоо хэсгээсээ хэзээ ч хасагдаж үзээгүй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Португал-Унгар  
Үзсэн: 1486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй