Уг хоёр баг 14 дэх удаагаа хоорондоо таарч байна. Өмнө нь Итали найман удаа хожсон бол Ирланд хоёр удаа хожиж гурван удаа тэнцэж байсан. Сүүлд 2012 оны ЕАШ шигшээ тэмцээнд Кассано болон Балотелигийн гоолоор 2:0-оор хожиж байсан.
Итали ЕАШТ-ны сүүлийн 35 тоглолтдоо хамгийн дээд тал нь хоёр гоол хийсэн. Ирланд сүүлийн тоглолтдоо нэг ч хаалгаа онож цохиж чадаагүй нь 1994 оны ДАШТ-д Норвегийн эсрэг тоглосноос хойш анх удаа юм.
Ногоон арми ЕАШТ-д 1988 онд Английг хожсоноос хойш нэг ч хожоогүй. Тодруулбал хоёр тэнцэж, тав ялагдсан. Ирланд ЕАШТ-д нэг тоглолтод нэгээс илүү гоол оруулж үзээгүй. Тэд нийт найм тоглохдоо дөрвөн гоол оруулж байжээ.
Итали-Ирланд | ||
Үзсэн: 1146 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.