
Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос ирэх сарын 10-нд Нагоя хотноо эхлэх долоодугаар сарын тэмцээний банцүкэг зарлалаа.
Өнгөрсөн тэмцээнд түрүүлсэн их аварга Хакүхо зүүний магнайг тэргүүлсэн бол Какүрюү баруун жигүүрийн манлайд эрэмбэлэгдсэн байна.
Арслангуудыг Кисэносато тэргүүлэн барилдах аж. Манай озэки Тэрүнофүжи ирэх башёд цолоо хамгаалан барилдахаар боллоо. Тэгвэл Бразилийн Кайсэй, Гүржийн Точиношин нар сэкивакэ цолтой барилдах юм.
Дээд зиндааны бусад Монгол бөхчүүдээс Ичиножёо маэгиарширигийн долоод, Араваши Э.Дөлгөөн жюүрёо зиндаанаас буцан макүүчид дэвшжээ.
Ирэх сарын тэмцээнээс эхлэн мэргэжлийн сүмод хөл тавьж буй улсын заан Ч.Батзоригийн хүү Дэнзэнсамбуу Асахирюү жонокүчи зиндааны зүүний 23-д эрэмбэлэгдсэн байна. Ийнхүү Нагоя башёд манай 23 сүмоч зодоглохоор боллоо.
Нагоя башёд манай 23 сүмоч зодоглоно | ||
Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.