
Монголын Сахаада спортын холбооноос Mas-wrestling, модон саваа таталтын III дахь УАШТ-ийг өнгөрсөн амралтын өдрүүдэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгууллаа. Тэмцээнд 60 гаруй тамирчин оролцож, эрэгтэй тав, эмэгтэй хоёр жинд өрсөлдлөө.
Тэмцээний талбайн шүүгчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн мэргэжилтэн, Монголын Сахаада спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэваанчиг, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн мэргэжилтэн Н.Цэдэн, шүүгч, нарийн бичгийн даргаар МҮИС-ийн багш Б.Эрдэнэболд, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Анар нар ажиллав.
Тус тэмцээнд түрүүлсэн тамирчид энэ оны есдүгээр сард Киргиз Улсын Бишкек хотод болох модон саваа таталтын ДАШТ-д оролцоно. Модон саваа таталтын тэмцээнийг ирэх жилээс өсвөр, залуучуудын, оюутны гэсэн ангиллаар явуулах зорилготой байгаа. Ирэх сарын эхээр ОХУ-ын Якут Улсын Якутск хотод болох олон улсын хүүхдийн спортын “Дети Азии” наадамд манай 10 тамирчин модон саваа таталтын төрлөөр оролцохоор явна. Энэ спортоор ямар ч насны хүн хичээллэж амжилт гаргаж болно. Гагцхүү гарын бяр, ур чадвар, тэсвэр тэвчээр чухал аж.
Тэмцээний дүн:
Эрэгтэй
70 кг
- П.Лайдавнамжин /Дархан-Уул аймаг/
2. М.Алтайбаатар /”Тонжин” клуб/
3. С.Буяннэмэх /БТСХТ/
3. Ю.Гантөмөр
80 кг
- Л.Ганбаатар /”Стронг” клуб/
2. С.Отгонбаяр /төв аймаг/
3. М.Баасансүрэн /Төв аймаг/
3. Ц.Чинзориг /Хөвсгөл аймаг/
90 кг
- Б.Ганчулуун /Төв аймаг/
2. Б.Бат-Эрдэнэ /Төв аймаг/
3. Г.Мөнх-Тэмүүлэн /Төв аймаг/
3. Ж.Ариунбаатар /”Повер-Мартин” клуб/
-105 кг
- О.Гантөмөр /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
2. Ц.Мөнхзаяа /Дархан-Уул аймаг/
3. Д.Цэндбаяр /”Аку-Эрин” клуб/
3. Н.Наранбаатар /”Аку-Эрин” клуб/
+105 кг
- С.Батхүрэл /”Повер-Мартин” клуб/
2. Ц.Мөнх-Эрдэнэ /”Женко” клуб/
3. Б.Банзрагч /Чингэлтэй дүүрэг/
3. Т.Түвшинтулга /”Повер-Мартин” клуб/
Эмэгтэй
65 кг
- Б.Нямжав /Төв аймаг/
2. Ю.Гандолгор /БТСХТ/
3. Б.Баярмаа /БТСХТ/
3. Э.Мөнхсүрэн /БТСХТ/
75 кг
- Б.Эрдэнэболор
2. Т.Оюун-Эрдэнэ /Хан-Уул дүүрэг/
3. Ц.Хонгорзул /Төв аймаг/
Модон саваа таталтын УАШТ боллоо | ||
Үзсэн: 1316 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.