Шууд Chart

“Рио-2016” олимпид түүхэнд тэмдэглэгдээгүй олон жүдоч хүч үзнэ

2016-06-28 10:56:36

Бразилийн Рио-Дие-Жанейро хотод болох олимпийн наадамд 136 орны 389 жүдоч оролцохоор болж, түүхэн рекорд тогтоолоо. 2012 оны Лондоны олимпид 135 орны 387 жүдоч оролцсон нь өмнөх наадмуудаас хамгийн ихээр тооцогдож байв. 

Олимпийн эрх авах “World Judo Tour”, “World Championships”, “Masters”, “Grand Slam”, “Grand Prix” тэмцээнд оролцож амжилт үзүүлсэн тамирчдаас сонгон шалгаруулалт явуулж, улс улсын Үндэсний олимпийн хороонууд олимпийн наадамд оролцох тамирчдаа эцсийн байдлаар мэдүүлдэг. 

2016 оны Рио-гийн олимпид Ази тивээс 22, Европ тивээс 36, Африк тивээс 25, Далайн ес, Пан Америкийн 22 орны нийт 366 тамирчин оролцоно. Үүн дээр Олон улсын тэмцээнд үзүүлсэн амжилтаасаа хамаарч 20 тамирчин нэмэгдэх бол Олон Улсын Олимпийн хороонд бүртгэлтэй дүрвэгчдээс хоёр жүдоч мөн Сири Улсаас нэг тамирчин нэмэгдэж нийт 389 тамирчин болох юм байна. 

Япон, Франц тэмцээнийг зохион байгуулагч орон болох Бразилаас бүтэн баг буюу тус тус  долоон эрэгтэй, долоон эмэгтэй тамирчин оролцох бол таваас дээш жүдочоо олимпийн наадамд явуулах 27 улс байна. 

Бүх тамирчинд олимпийн эрхээ баталгаажуулах хоёр сарын хугацаа байгаа бөгөөд “Grand Prix” (6 сарын 25-26), “Ulaanbaatar Grand Prix” (7 сарын 1-3), “Tyumen Grand Slam” (7 сарын 16-17)  гэсэн олимпийн эрхээ баталгаажуулах тэмцээн хүлээж буй. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Рио-2016” олимпид түүхэнд тэмдэглэгдээгүй олон жүдоч хүч үзнэ  
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй