Шууд Chart

Тамирчдын баяр долоодугаар сарын 3-нд болно

2016-06-28 11:07:35

Монголын тамирчдын баярыг ирэх долоодугаар сарын 3-нд тэмдэглэнэ. Жил бүр тэмдэглэж заншсан тус баярыг энэ жилийн хувьд “Азийн хүүхдүүд-2016” олон улсын хүүхдийн спортын наадамд оролцох өсвөрийн тамирчдыг үдэн гаргах ёслолтой хамтатгах тухай Эрүүл мэнд, спортын сайдын тушаал гарчээ.

Олимпийн жил болох гэж буйгаараа ач холбогдолтой дээрх баярын өдөр биеийн тамир, спортын салбарын зүтгэлтнүүүдийн хүндэтгэлийн жагсаал, спорт, урлагийн арга хэмжээ, эрдэм шинжилгээний бага хурал болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тамирчдын баяр долоодугаар сарын 3-нд болно  
Үзсэн: 1511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй