
Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Нийслэлийн Багануур дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Ж.Цэдэнсодном манай сайтын редакцид хүрэлцэн ирж, сонгуулийн насны иргэддээ маргааш болох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
-Багануурчууд сонгуульд хэр идэвхтэй оролцдог бэ?
-Монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Багануур дүүргийнхэн сонгуульд идэвх ихтэй. Зарим нь маргаашийг хүлээгээд л сууж байна. Танай редакцид ирсэн миний зорилго сонгуулийн насанд хүрсэн 18-35 насныханыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалах гэж тэр. Улсын хэмжээнд сонгуулийн насны хоёр сая дөрвөн мянган дөчин найм болон нийслэлд бүртгэлтэй есөн мянга есөн зуун хорин есөн иргэнийг маргааш болох сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсч байна.
-Танд баярлалаа.
Ж.Цэдэнсодном: Ялангуяа 18-35 насныхан сонгуульдаа идэвхтэй оролцоорой | ||
Үзсэн: 1315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.