
Монголын өсвөрийн 200 орчим хүүхэд ОХУ-ын Саха Якутск Улсад ирэх сарын 5-17-нд болох “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VI их наадамд оролцохоор бэлтгэж байна.
Тус наадам нь 1996 оноос дөрвөн жил тутамд нэг удаа болохоор тогтож, 2010 онд ОУОХ-ны олимпийн Зөвлөлийн ивээлд орж, 2011 онд энэхүү наадмыг ЮНЕСКО-д соёлын өвийн бүртгэлд авсан байна.
Энэхүү наадмыг ОХУ-ын Спортын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Саха Улсын Засгийн газар, ОХУ-ын Үндэсний Олимпийн хороо, ЮНЕСКО, Азийн Олимпийн Зөвлөл, ОУОХ-ны ивээл дор, спортын 22 төрлөөр зохион байгуулж 39 орны 4500 тамирчин, төлөөлөгч оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Монголын өсвөрийн 200 орчим хүүхэд “Азийн хүүхдүүд” наадамд оролцоно | ||
Үзсэн: 1422 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.