Шууд Chart

Б.Жамбалбаярням есөн сая төгрөгөөр шагнуулна

2016-06-28 17:31:09

Бүгд Найрамдах Чех Улсын Орлици хотноо зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 58 дахь уралдаанд Монгол Улсын бяцхан хийлч Б.Жамбалбаярням гуравдугаар байрыг эзэлжээ.

Тус уралдаан өнгөрсөн сард БНЧУ-ын Усти Над Орлици хотноо болсон бөгөөд тус уралдаанд манай улсын Хөгжим бүжгийн коллежийн таван сурагч гурван багшийн хамт оролцжээ.

Энэ удаагийн уралдаанд 12 улсын өсвөрийн хийлчин оролцсоноос Б.Жамбалбаярням 10 хүртэлх насны ангилалд оролцсон байна. Ийнхүү түүнд Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар есөн сая төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэжээ.

Бусад ангилалд Б.Аялгуун, Э.Эмүжин, Ц.Маралгоо, Б.Анударь нар тусгай байрыг эзэлсэн байна.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Жамбалбаярням есөн сая төгрөгөөр шагнуулна  
Үзсэн: 1600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй