Шууд Chart

Таван тамирчин Мадрид хотод болох гран при тэмцээнд оролцоно

2016-06-29 09:44:32

Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид ирэх долоодугаар сарын 9-10-нд Испанийн Мадрид хотын “Pabellуn Exterior del CSD C” спорт цогцолборт болох гран при тэмцээнд оролцоно.

Олимпоос өмнө болох олон улсын чанартай тэмцээн энэ юм. Тиймээс тэд дээрх тэмцээнд амжилттай оролцохын тулд Орхон аймгийн “Олимп” баазад олимпийн үндсэн бэлтгэл, сургуулилтаа хамтатган базааж байна.

Тэмцээнд 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 96 кг-д Д.Хүдэрбулга өрсөлдөх бол дасгалжуулагчаар гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Ц.Баярсайхан, шүүгчээр Б.Алтангадас ажиллана.

Сонирхуулахад, 2013 оны тус тэмцээнд эмэгтэй 55 кг-ын жинд С.Бямбацэрэн, 72 кг-ын жинд О.Бурмаа нар хүрэл медаль хүртэж байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Таван тамирчин Мадрид хотод болох гран при тэмцээнд оролцоно  
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй