
Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр иргэний үүргээ биелүүлж, сонгуулиа өгснийхөө дараа фейсбүүк хуудсаараа дамжуулж, “Ялангуяа залуучууд та нар минь сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Миний бие дөнгөж сая сонгуулиа өгсөн бол одоо Орхон аймагт байрлах “Олимп” бааз руу явж, шавь нарынхаа бэлтгэлийг хийлгэлээ” хэмээн бичжээ.
Дээрх баазад бэлтгэл хийж байгаа тамирчид олимпийн болон ирэх долоодугаар сарын 9-10-нд Испанийн Мадрид хотын “Pabellón Exterior del CSD C” спорт цогцолборт болох гран при тэмцээний бэлтгэлээ хамтатгаж байгаа билээ.
Тэмцээнд 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 96 кг-д Д.Хүдэрбулга өрсөлдөх бол дасгалжуулагчаар гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Ц.Баярсайхан, шүүгчээр Б.Алтангадас ажиллана.
Ц.Цогтбаяр: Би лав иргэний үүргээ биелүүллээ | ||
Үзсэн: 1420 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.