
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн ӨМӨЗО-ны Амгаланбаатар хотод боллоо. Тус тэмцээнд манай улсаас 11 бөх зодоглож, хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэв.
Тэмцээний эхний өдөр А.Батцэцэг, Б.Дөлгөөн нар хүрэл медаль зүүсэн бол сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Б.Нэмэхбаяр нар алт, 57 кг-д Д.Балжинням, 65 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д Д.Гомбодорж нар мөнгө, 65 кг-д Б.Наранболд хүрэл медалиар энгэрээ гоёлоо.
Манай тамирчид өмнөд хөршөөс ганзага дүүрэн ирлээ | ||
Үзсэн: 1050 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.