
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны хөтөлбөрт багтдаг “Чингис хаан” гран при тэмцээн долоодугаар сарын 1-3-ны өдөр "Буянт-Ухаа" спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө.
Олимпийн өмнөхөн болсон тус тэмцээнд дэлхийн шилдэг жүдочид цөөн ирсэн ч залуучуудад өөрийгөө нээн харуулах боломж олдов. Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд дэлхийн 13 орны 134 жүдоч авхаалж, самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 78 +78 кг жингийн барилдаанууд болсон.
Эмэгтэйчүүдийн 78 кг жинд олимпийн алт, хүрэл, дэлхийн аварга Кубын нэрт тамирчин Идалис Ортис гурав ялж, аваргаллаа. Тэрбээр дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм. Бусад жинд Монголын жүдочид илүүрхэв.
Нийлбэр дүнгээр Монгол Улсын баг тамирчин есөн алт, 10 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Япон хоёр алт, Азарбайжан, ОХУ, Куба нэг аваргатай буцлаа. 13 орноос 11 нь медалийн тавцанд зогссон юм.
Монголын жүдочид медалийнхаа тоогоор тэргүүллээ | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.