Шууд Chart

Х.Баттулга “Алтан медаль”-иар шагнуулав

2016-07-04 08:30:02

Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж буй "Чингис хаан" гран при тэмцээний хоёр дахь өдөр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгад Олон улсын жүдо бөхийн холбооны “Алтан медаль”-ийг IJF-ийн Спорт хариуцсан захирал Владимир Барта гардуулсан.

Олон улсын жүдо бөхийн холбооны нэр хүндтэй энэхүү шагналыг Х.Баттулга гардах үеэрээ “Монголын жүдо бөхийн спортын амжилт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Энэ хугацаанд миний хичээл зүтгэлийг үнэлж, нэр хүндтэй шагналаар шагнаж байгаад Олон улсын жүдо бөхийн холбоонд талархлаа. Энэ бол манай баг хамт олны хамтын хүч байлаа. Удахгүй болох Бразилын олимпийн наадамд баг тамирчид маань амжилттай оролцоно гэдэгт итгэж байна. Та бүхэндээ баярлалаа” гэсэн юм.   

Мөн энэ өдөр Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Пагваагийн төрсөн өдөр тохиосон бөгөөд түүнд IJF-ийн Алтан картыг гардуулан өглөө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Х.Баттулга “Алтан медаль”-иар шагнуулав   
Үзсэн: 1130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй