Шууд Chart

“Монголын тамирчдын баяр” өчигдөр боллоо

2016-07-04 08:41:51

Чингисийн талбайд өчигдөр “Монголын тамирчдын баяр” боллоо. Хэдхэн хоногийн дараа “Рио-2016” наадам болох гэж буй тул олимпид оролцох тамирчдад сэтгэлзүйн хүч улам их бэлэглэсэн болов уу.

Тус баярт үе үеийн шилдэг тамирчин, спортын зүтгэлтэн, олимпийн наадамд оролцох баг бүрэлдэхүүн, спортын байгууллагын удирдлагууд оролцон, амжилт, ялалтын гэрч болсон медальтай жагсаалд нэгдлээ. Мөн зуны олимпийн наадамд өмсөх Монголын шигшээ багийн хувцасны загварыг танилцуулж, спортын үзүүлэх тоглолт зохион байгуулав.

Манай улсаас энэ зуны олимпид 41 тамирчин оролцоно. Учир нь Допингийн эсрэг зөрчил гаргасан хэмээн үзэж, олимпид оролцох эрхийг нь түдгэлзүүлээд байсан чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн тамирчин Э.Сумъяагийн шинжилгээний хариуг Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/, Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо /UWW/ шийдвэрээ эргэн харж, олимпийн эрхийг сэргээх тухай мэдэгдээд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монголын тамирчдын баяр” өчигдөр боллоо  
Үзсэн: 1262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй