
Чойжин ламын сүм музей нь Соёлын биет болон биет бус өвийг дотоод, гадаадын үзэгчдэд сурталчлан таниулах үйлсийг музейн ажилтай уялдуулан зохион байгуулах зорилгоор “Монгол угсаатны хөгжмийн товчоо” ТББ-тай хамтран “Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө”-г байгууллаа.
Тус өргөөнд алтай ятга судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв, ятгач Ч.Мөнх-Эрдэнэ болон язгуур урлагийн “Алтай” хамтлагийн уран бүтээлчид “Домогт нүүдэлчид” урлаг, уран сайхны үзүүлбэрийг өдөр бүр толилуулна.
Тоглолт ирэх аравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд өдөр бүр хоёр удаа болох аж.
“Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө” байгуулагдлаа | ||
Үзсэн: 737 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.