Шууд Chart

“Рио”-г зорих тамирчдын хувцас

2016-07-04 17:00:55

Монголын биеийн тамир, спортын салбарын үе үеийн ажилтан, албан хаагч, удирдлага, тамирчин, багш, дасгалжуулагч, ахмадууд, спортын зүтгэлтэн, хөгжөөн дэмжигч, спорт сонирхогчид өчигдөр Чингисийн талбайд цуглаж, “Тамирчдын өдөр”-өө тэмдэглэсэн.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл олимпийн наадмаас медаль хүртэж, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэрийг мандуулан дуурсгасаар байгаа тамирчдадаа “Рио-2016” олимпид амжилттай оролцохыг хүсч дээрх өдрийг зохион байгуулсан. Энэ үеэр тун удахгүй болох олимпийн наадамд оролцох тамирчдын хувцсыг олон нийтэд танилцуулсан юм.

2016 оны эхний хагас жилд дэлхий, тив, олон улсын тэмцээнээс олон арван медаль хүртсэн. Түүний дотор “Рио-2016” олимпийн наадамд бэлтгэгдэж буй Монголын үндэсний шигшээ багийн тамирчид алт 33, мөнгө 33, хүрэл медаль 60-г хүртсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Рио”-г зорих тамирчдын хувцас   
Үзсэн: 1407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй