
Холимог тулааны “Legend FC”, “One Championship” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ээлжит тулаанаа “URCC” холбооны 65.8 кг-ын дэлхийн аварга асан, Филиппин улсын тамирчин Эрик Келлитэй хийлээ.
Э.Келли мэргэжлийн рингэнд 14 удаа тоглохдоо 12 ялж, хоёр ялагдсан аж. Гэхдээ Келли манай тулаанчийн өөдөөс хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Ж.Нарантунгалаг эхний үе буюу тулаан эхлээд 44 дэх секунд болж байхад баруун гарын хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авлаа.
“Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг хамгийн сүүлд “Ямамото армийн толгойлогч”, “Мистер тохой”, “No Face” зэрэг хочтой Бокү Коотэцүг боох мэхээр ялсан билээ.
Ж.Нарантунгалаг Э.Келлиг яллаа | ||
Үзсэн: 1452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.