
ОХУ-ын Якут Улсын Якутск хотод эхэлсэн олон улсын ҮI дахь удаагийн “Азийн хүүхдүүд” спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн спортын бэлтгэлийн “Триумф” ордонд болж, эхний өдөр хөвгүүдийн 35, 46, 58, 76 кг, охидын 32, 40, 52 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.
Чөлөөт бөхийн тэмцээнд Монгол, Азербайжан, Вьетнам, Казахстан, Киргиз, Йемен, Тажик, ОХУ-ын бүрэлдэхүүний Бүгд найрамдах улс, муж, хязгаар, хотын бөхчүүд өрсөлдөж байна.
Эхний өдөр охидын 52 кг-ын жинд өрсөлдсөн Баянхонгор аймгийн харьяат Б.Хонгорзул түрүүлж, Монголын багийн анхны алтан медалийг хүртлээ. Түүнээс гадна охидын 40 кг-ын жинд өрсөлдсөн мөн аймгийн бөх Т.Цээням мөнгө, хөвгүүдийн 46 кг-ын жинд хүч сорьсон ”Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх Н.Наранхүү, 58 кг-ын жинд өрсөлдсөн Баянхонгор аймгийн бөх Э.Бямбадорж нар хүрэл медаль зүүв.
Б.Хонгорзул алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 639 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.