Шууд Chart

Арван жингийн арван аварга

2016-07-08 10:54:12

Зураг түүх өгүүлнэ гэдэг дээ. Зүүн гар талаас урд эгнээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Д.Цэрэнтогтох, гавьяат тамирчин, дасгалжуулагч, улсын заан З.Дүвчин, гавьяат тамирчин, улсын гарьд П.Сүхбат, гавьяат тамирчин, улсын начин А.Баатархүү, гавьяат тамирчин Б.Болд, өвөр эгнээнд гавьяат тамирчин Ц.Хосбаяр, Т.Сүхбаатар, А.Энхээ, Д.Оюунболд, Х.Баттуул.

Эрэмбээр жагсаавал Д.Оюунболд (Олимп, дэлхийн хүрэл, дэлхийн цомын мөнгө, Дэлхийн оюутан залуучуудын Универсиад наадмын хүрэл, Улсын 12 удаагийн  аварга буюу хамгийн олон түрүүлсэн, ОУ-ын тэмцээний 17 удаагийн аварга), Б.Болд (Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт), А.Энхээ (Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт), З.Дүвчин (Дэлхийн аваргын мөнгө, дэлхийн цомын аварга, Азийн наадмын аварга), П.Сүхбат (Дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын аварга, Азийн аварга), А.Баатархүү (Дэлхийн залуучуудын аварга, ЗХУ-ын бүх ард түмний спартикиадын мөнгөн медальт), Х.Баттуул (Сайн санааны тоглолтын аварга), Т.Сүхбаатар (Дэлхийн цомын хошой мөнгөн медальт), Д.Цэрэнтогтох (Азийн наадмын аварга), Ц.Хосбаяр (Азийн аваргын хүрэл медальт).

Нийтэлсэн: У.Баярсайхан

Арван жингийн арван аварга  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй