
Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг өнөөдөр 10:00 цагаас эхлэн бүртгэсэн.
Бүртгэл долоодугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд одоогоор 300-гаад бөх бүртгүүлээд байна. Бүртгэл гурван өдөр үргэлжлэхдээ өдөр бүр 17:00 цагт хаагдах юм.
Тодруулбал, Монгол Улсын заан Ч.Санжаадамба, Т.Санчир, улсын харцага Ө.Даваабаатар нарын зэрэг улсын цолтой бөх бүртгүүлжээ. Энэ жилийн наадамд 1024 хүчтэн зодоглоно.
Түүнчлэн улсын баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийн бүртгэл эхэлсэн байна. Тэднийг өнөөдөр, маргааш 10:00-18:00 цагийн хооронд “Монголын хүүхдийн ордон”-д бүртгэж байна. Хүүхдийн барилдаанд 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд оролцох боломжтой.
Улсын заан Ч.Санжаадамба тэргүүтэй 300 орчим бөх бүртгүүлээд байна | ||
Үзсэн: 1014 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.