
Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам хаяанд ирлээ.
МҮБХ-ноос бөхийн дүрэмд шинэчилсэн өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн бариад байгаа билээ. Энэхүү өөрчлөлтөд өмнө нь түрүүлж, улсын арслан цол хүртсэн бөх энэ жил дахин түрүүлбэл даян аварга, үзүүрлэж байсан бөх түрүүлбэл улсын аварга цол хүртэхээр заажээ. Харин улсын аварга цолтой бөх түрүүлбэл дархан аварга цол хүртэх юм байна.
Гэхдээ дээрх хууль улсын баяр наадмаас өмнө батлагдвал шүү дээ. Хэрэв амжихгүй бол өмнөх уламжлалаараа цол нь олгогдох нь ээ.
Улсын аварга цолтой бөх түрүүлбэл дархан аварга цол хүртэнэ | ||
Үзсэн: 620 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.