Шууд Chart

Ц.Магалжавт заан, Ш.Уламбаярт харцага цол олгохоор болжээ

2016-07-08 17:48:49

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарим бөхөд цол олгох тухай зарлиг гаргаж, Монгол Улсын харцага Цэрэндашдоржийн Магалжавт Улсын заан, Монгол Улсын начин Шүхэртийн Уламбаярт Улсын харцага цол нөхөн олгохоор болжээ.

Ерөнхийлөгчийн энэхүү зарлигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2016 оны долдугаар сарын 4-ний өдрийн саналыг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдсан дээрх бөхчүүдэд цол, тэмдэгийг нь нөхөн олгохоор болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Магалжавт заан, Ш.Уламбаярт харцага цол олгохоор болжээ  
Үзсэн: 752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй