Шууд Chart

Үндэсний музейд хичнээн төгрөгний хохирол учирсан нь тодорхойгүй байна

2013-10-14 07:22:11

Өнгөрсөн 7 хоногийн Пүрэв гарагийн орой Монголын Үндэсний Музей (МҮМ) усанд автжээ. Хоёр давхарын захиргааны өрөөний халаалтын шугам хагарч ус алдан зоорийн давхарт орших Монгол улсын ховор, гайхамшигтай эд өлгийн зүйлс хадгалагддаг сан хөмрөгийн өрөө усанд автах аюул нүүрлэжээ.

Энэ үер Монголын Үндэсний Музейн удирдлага гамшиг ослын үер ажиллах ямар ч анхан шатны мэдэгдэхүүн үгүй хэдэн хүнийг дуудан ажиллуулсан байна.
 
Тус музей нь ганц сантехникчтэй хэдий ч тэрбээр ажил үүргээ хэвийн гүйцэтгэн ажлын цагаа дуусгаад гэрлүүгээ явсан байж.
 
Харин шөнө нь тус музейд төвлөрдөг халаалтын бойлуураас дулаанаа авдаг ойр хавийн аж ахуйн нэгж, байгууллагуудын дулааны даралтын хэмжүүр унаад байгааг ажигласан дэргэдэх байгууллагын ээлжийн жижүүрээр гарч байсан сантехникч нь байдлыг нягтлан шалгахаар Монголын Үндэсний Музейд ирж ус алдсаныг анх мэдэж жижүүрт нь хэлснээр энэхүү аюулыг илрүүлсэн байна. Үүсээд байгаа нөхцөл байдлыг харсан гадны байгууллагын сантехникч бусдыг хүлээж цаг алдалгүй төвийн шугамаас ирдэг халаалт дулааны хаалтыг хааснаар аюулыг газар авахуулалгүй зогсоожээ.
 
Монгол Улсын соёлын өвийг хадгалж хамгаалж олонд таниулдаг улсын онцгой обьектын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаар музейн дэд захирал н.Жаргалаас тодруулга авахаар уулзсан боловч, тоймтой хариулт хэлэлгүй, асуудлыг үүрэг гүйцэтгэгч захирал Д.Сүхбаатар луу түлхсэн юм.
 
Монголын Үндэсний Музей нь 1970 оноос хойш дулааны шугам сүлжээгээ шинэчлээгүй, олигтойхон урсгал засвар хийгээгүй олон жил болжээ. Тэгээд энэ оны 9 сард ССАЖЯамнаас зарласан 100 сая төгрөгийн сантехникийн ажил гүйцэтгэх тендерт ажлын туршлагаар маруухан Хөвсгөл аймагт бүртгэлтэй байж магадгүй “Уул Өвгөд” компани ялж бүх шугамыг нь сольсон аж.  
Тус компани ажлын гүйцэтгэлээ нэг сарын хугацаанд хийж дуусгаснаар  Монголын Үндэсний Музей 10 дугаар сарын 10-наас эхлэн халаалтаа авсан байна. Гэвч халаалт ирсэн анхны өдөр л шалгалтаа өгч чанар муутай хятад радиатор мөн  сэтгэлгүй хийгдсэн ажлын үр дүнд дээд давхарын халаалтын шугамнууд ээлж дараалан хагарч өндөр даралтаар ирсэн халуун усыг даалгүй бүх хэсгээрээ задарсан нь энэ ажээ...
 
Монголын соёлын үнэт өвийг хадгалж байгаа энэхүү байгууллагын шинэхэн дарга ноён Д.Сүхбаатар дээрх байдлыг Рашаан хадыг ЮНЕСКО-гийн өв соёлын санд бүртгүүлэхээр замд гарсан байна. Бид ямар хүнд Өвөг дээдсийн өв соёл, уламжлалаа хамгаалуулах эрхэм үүргийг өгчихсөн юм бэ? эрхэм хатагтай Ц.Оюунгэрэлээ хэмээн асуумаар санагдлаа.   
Өнөөдрийн байдлаар Монголын Үндэсний Музейд хэд хичнээн төгрөгийн хохирол гараад байгаа нь тодорхойгүй бөгөөд дээрхи чанар муутай ажлын хариуцлагыг чухам хэн хүлээх вэ? гэдэг асуулт эзэнгүй үлдээд байна, эсвэл тендер шалгаруулсан яам хүлээх үү!
 
Мөн халаалт, дулааны шугамыг шинэчлэн хийж гүйцэтгэсэн гэх тус компанийг ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэлийн нутгийнх нь танил компани гэх албан бус яриа ч сонсогдлоо.

Үндэсний музейд хичнээн төгрөгний хохирол учирсан нь тодорхойгүй байна   
Үзсэн: 5785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-11-26 12:19
Хаана ч гэсэн ардчилсан намын хүн гэхээсээ илүү мэргэжлийн чиглэлийн хүн хэрэгтэй ш тээ.
182.160.39.xxx [182.160.39.xxx] 2013-10-28 17:41
ene Suxbatar gej xaana ochino xuniig araas ni xutgalj mataas bichdeg ebgui gardaa. Muzein azilchid ene xeden jil ix zobnodoo
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-22 21:55
ene malgai heden tavag hool yum bol doo huurhii
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-10-22 14:57
Энэ сэтгүүлчид энэнээс өөр мэдээлэл олдохгүй байгаа юм байна даа. Нилээн хэд хонож байна. мэдээлэл нь шинэчлэгдэхгүй. унших ч юмгүй инээдэмтэй юм. Аль эсвэл захиалагч нь авахуулахгүй байгаа байхдаа хөөрхий.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-10-21 15:47
музей одоо нэг мэргэжлийн хүнээр удирдуулж байна даа. өрөвдмөөр болчихсон гадна талаасаа халтайсан хүн дагуулаад очиход ичмээр шээс үнэртээд танхимд байгаа үйлчлэгч нар хүн гөлийгөөд хараад сууж байдаг саяхан очиход байдал өөр байсан . урсдаг хаягтай , гадна тал цэцгийн мандал хогийн сав нь хүртэл өнгөлөг болсон Энэ усны асуудлыг дуулиан болгоод байгаа хүн дотроо л байна ш дээ. Хаана ч ус алдах асуудал байж л байдаг нийтлэлийг уншихад захиалагч нь нэр дурьдагдсан Жаргал гэдэг хүн байна . ЮНЕСКО -д өв сангаа бүртгүүлэх ажлаар явсан бол сайн мэргэжлийн хүний түвшинд ажиллаж байна. танд амжилт хүсье, Таны шудрага зарчимч зан хүмүүст таалагдахгүй нь ойлгомжтой. бичсэн сэтгэгдэлийг дотроосоо 2-3 хан хүн л ээлжлээд бичсэн байна. Зураачаа дурсан санаж байгаа нэг хэсэг хүмүүсийн ажиллагаа байна.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-10-21 09:27
музей тэгээд үзүүлэх үү. Шинэ дэлхийн мэдээгээр ус алдсан нь гарч байсан ш дээ энэ хамгаалаад байгаа хүмүүс музейнхэн байхаа алдаагаа юунд нуудаг байнаа
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-21 09:07
Худлаа халаглаад байгаа хүмүүс нь очоод үзчихвэл амар юм биш үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-21 09:01
End neg hun olon yum bichij ih l zutgeltei n araigui dongodoj bnaa hehe. darga nariig santehnikch bolgoh heregtei yum baina l daa
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-21 01:16
Энэ тухай зурагтаар гарч байна лээ. Тэгэхээр энэ худлаа мэдээлэл биш ээ.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-21 01:15
teneg novshiig muzeigees gargaachee.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-21 01:13
Ардчилсан намын хэний барлаг хийж байгаад музейн дарга болсон юм бол доо зайлуул. Музейн соёлын зүйлс Сүхбаатараа чиний хөрөнгө биш шүү дээ. Чадахгүй бол чаддаг хүнд нь өгөөч ээ. Тэнэг юм уу хаашаа юм. Бодвол музейгээс мөнгө цохия гэж бодож орсон байх даа энэ янзаараа бол хүсэл чинь биелэхгүй нь дээ найзаа.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-21 01:09
Хайран музей яа яа болжээ. Оюунгэрэл хэний даалгавраар энэ нөхрийг музейн дарга болгосон юм бол доо. Намын шахаа гэж..... эсвэл мөнгөө аваа биз дээ гайхах юм алга даа эцэст нь Монголын түүх соёл байхгүй болох юм байна даа. Гадныханд манай дарга сайдууд гээд соёлын өвийн оронд эдний зургийг үзүүлэх үү. Аймшиг.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-21 01:05
Ерөнхий сайд Алтанхуягаа энэ хүмүүсээ солиочээ
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-21 01:03
Ажлаа өгөхгүй дээ чадахгүй бол монголын соёлын устлаа ш дээ сайдаа
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-21 01:02
хн
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-20 21:37
Humuusiig unen zuv medeelleer hangah heregtei shuu. Manai setguulcgid hen mungu ugch baigaad uilchilj hudal yum bichdeg jishig togtson bna.
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2013-10-19 17:41
Ер нь тэр тендер гэдгээр танил талаа ялуулдаг арга юм бишүү???
124.158.74.xxx [124.158.74.xxx] 2013-10-19 10:53
ene bichsen nuhurt setguulchiin unemleh ene ter hund uzuulchih yum baidag bolov uu? hehe.MNB sait ch ehneesee gutgelegiin shinjtei barimt notolgoogui zuil bichdeg dontoi bolson yum uu daa.
124.158.74.xxx [124.158.74.xxx] 2013-10-18 19:04
mongoliin undesni muzei-d ymar hohirol uchraagui baina le. ymar zorilogotoi iim yum bicheed bgan boldoo
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-18 09:07
Suhbaatar butehgui ee ,ene nuhriig uuruug n shalguul . ANamiin alban tushaaliin shagnal arai heterlee uls oron ugui bolloo doo
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2013-10-17 16:31
Muzein zahirlaar tomilogdood baigaa ene Suhee, Uleg gurveliin musein ter javzmaa ntr ulsuud muzeig hugjuulj chadah uu...Oyungerel said aa
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2013-10-15 08:10
Suhee ch evgui gardaa yah bol harjil bai ya
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-10-14 14:54
Ээ чааваас даа Энэ ССАЖЯ-наас өөдтэй мэдээ огт дуулдахгүй юм даа. Эсвэл гайгүй мэдээг нь дарчихдаг юм болов уу
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2013-10-14 13:58
Хэ хэ Д.Сүхбаатар уу бас л хүнд гар даа. АН боловсон хүчин муутай нь иймхэн юман дээр мэдэгдээд байдаг юм.
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-10-14 07:43
Ene yam n ajlaa hiij chaddag yum uu, ugui yum uu.... Mon ter muzei darga n yamar arlsan aristai dotor setgeltei amitan be. Muzei uzmer suirj baihad hodoo yavj baidag teneg setgelgui darga be?

Бидэнтэй нэгдээрэй