
Энэ жилийн улсын баяр наадамд Монгол Улсын заан цол хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Баатархүүгийн Пүрэвсайхантай ярилцлаа.
-Монгол Улсын заан цол хүртсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Монголчууддаа баяр наадмын мэндийг хүргэе. Миний хувьд ямартай ч харцага цолоо баталж барилдахыг хичээсэн. Монгол Улсын заан гэдэг сайхан цол. Энэ цолондоо багтаж барилдах болно оо.
-Хэдийн даваа хүнд байв. Монгол Улсын харцага Ц.Содномдоржтой хийсэн барилдаан чанга болох шиг санагдсан ...
-Ер нь бүгд л чанга байлаа. Ц.Содномдорж харцага бэлтгэл сайн. Угаасаа хүчтэй өрсөлдөгч. Бид олон барилдаж, өгөө аваатай явсан.
-Та авага ах Ч.Батзориг, хадам аав Д.Бумбаяр нартай адил цолтой боллоо. Энэ бас ховор тохиолдол шүү ...
-Тийм. Сайхан хүч үзэж энэ цолыг хүртсэндээ баяртай байна.
-Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тантай нэг нутаг. Цол, тэмдэг гардуулж байхдаа ямар нэгэн зүйл захив уу?
-Баяр хүргэж, улам их амжилт үзүүлээрэй гэсэн.
-Та даваад ирэх бүртээ хадам аавдаа очиж үнсүүлж байгаа харагдсан ...
-Ааваасаа олон сайхан зүйл сурч байгаа. Миний амжилт ахихын нэг үндэс энэ хүнтэй салшгүй холбоотой.
Б.Пүрэвсайхан: Монгол Улсын заан гэдэг сайхан цол | ||
Үзсэн: 8547 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.