
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдүүд өдөрт 50 граммаас илүү чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болохгүйг сануулж, зөвлөмж гаргасан. Гэтэл манай улсад энэ нь хэрэгждэггүй.
Нийт хүүхдийн 33.6 хувь нь маш их чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Үүнээс болж хамгийн чухал шүд солигддог үе болох 5-6 настайдаа 90-ээд хувь нь, 12 настай хүүхдүүдийн 86 хувь нь шүдний цооролтой байгааг эмч мэргэжилтнүүд тогтоосон байна. Японы эмч нар дээрх өвчлөлийн гол шалтгааныг дэлгүүрт зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнтэй шууд холбоотой гэв.
Шүдний өвчлөлийн шалтгаан чихэрлэг бүтээгдэхүүнтэй холбоотой | ||
Үзсэн: 568 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.