Шууд Chart

ЭМСЯ, БНСУ гэрээ үзэглэв

2016-07-18 18:08:52

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ манай улсад албан ёсны айлчлал хийсэнтэй холбогдуулан хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд олон боломж бүрдлээ. Тухайлбал өнөөдөр хоёр улсын ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд хамтран ажиллах 10 төрлийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Монгол, БНСУ-ын эрүүл мэндийн яамны хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд 2011-2015 оны хооронд “Сөүл” төсөл хэрэгжсэн. Уг төслийн хүрээнд Монголын талаас дөрвөн эмнэлгийг сонгон, 100 гаруй эмч мэргэжилтнийг БНСУ-д мэргэшүүлэх сургалтанд хамруулжээ. Уг төслийн үргэлжлэл болох зайн анагаахын чиглэлээр мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ЭМСЯ, БНСУ гэрээ үзэглэв  
Үзсэн: 423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй