
Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай барилдан улсын заан, харцага, начин цол хүртсэн хилчин тамирчдадаа ХХЕГ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.
Хүчит 1024 бөх барилдсанаас Хилийн 0101 дүгээр ангийн тамирчин Б.Пүрэвсайхан улсын заан, Хилийн 0277 дугаар ангийн тамирчин Д.Бат-Эрдэнэ харцага, Хилийн 0165 дугаар ангийн тамирчин Б.Баатарцол, Хилийн 0257 дугаар ангийн тамирчин Б.Ганхуяг, Хилийн 0253 дугаар анги “Хилчин” спорт хорооны тал хээрийн бүс хариуцсан дасгалжуулагч, зааварлагч хошууч Л.Батзориг, мөн ангийн тамирчин Ч.Батчулуун нар улсын начин цол хүртсэн юм.
Мөн үндэсний сурын харваанд “Хилчин” спорт хорооны тамирчин зааварлагч, дэслэгч, улсын мэргэн Б.Ёндон дэд байр эзэлж хилчин дайчид хиймортой сайхан наадлаа. Наадмын өмнө “Хилчин” бөхийн гал уламжлал ёсоороо Бугын сангийн аж ахуй дахь “Хилчин” цогцолборт бэлтгэлээ базаасан байна.
Хилчин тамирчдад хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 1060 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.