Шууд Chart

“Азийн хүүхдүүд” олон улсын наадмаас манайхан 48 медальтай иржээ

2016-07-19 11:59:53

Баяр наадам, АСЕМ-ын их ажил монголчуудын анхаарлын төвд байсан өнгөрөгч өдрүүдэд их спортын ирээдүй болсон өсвөрийн тамирчид “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадамд эх орноо мандуулж яваад ирлээ.

ОХУ-ын Якутскт долдугаар сарын 5-17-ны өдөр “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VI их наадам болж, 200 орчим тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон Монголын баг  14 алт, есөн мөнгө, 25 хүрэл нийт 48 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тавдугаар байр эзэлжээ.

1996 онд энэ наадам анх удаа зохион байгуулагдахад Монголын баг тамирчид дөрвөн алт, долоон мөнгө, 16 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр мөн тавдугаар байрт жагсч байв.

“Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадмыг 1996 оноос эхлэн ОХУ-ын Сахад дөрвөн жил тутамд зохион байгуулах болсон бөгөөд анх спортын найман төрөлд явуулдаг байсан бол 2010 онд ОУОХ болон Азийн Олимпын Зөвлөлийн ивээлд багтаж, 2011 онд энэхүү наадмыг ЮНЕСКО-д соёлын өвийн бүртгэлд авсан юм.  

“Азийн хүүхдүүд” Олон улсын спортын VI их наадамд өрсөлдсөн 35 орны 2124 өсвөрийн тамирчид энэ удаа спортын 22 төрөлд хүч, авьяас, тэмцэл өрнүүллээ.

"Азийн хүүхдүүд-2016" наадам тооны хэлээр

  • Оролцож буй баг: 43 (гадны 35, ОХУ-ын 8)
  • Тамирчид2124 (хөвгүүд 1302, охид 822)
  • Дасгалжуулагчид513
  • Албаны хүмүүс, зочид төлөөлөгчид: 160
  • Багц медалийн тоо: 321 (532 алт, 321 мөнгө, 423 хүрэл)
  • Сайн дурын ажилтны тоо: 2000
  • Наадмын бамбарыг 100 хоногийн өмнө асааж, 35000 км зам туулжээ. Ингэхдээ Якутын 194 хот, суурин, тосгон, баг дамжиж, 1740 хүн бамбарыг буухиалжээ.
  • Оролцогч хүүхдүүдийн 1417 нь спортын цол зэрэгтэй. Тодруулбал8 ОУХМ 3, спортын мастер 31, дэд мастер 439, I зэрэгтэй 453, II зэрэгтэй 231, III зэрэгтэй 23 тамирчин байв. 
  • Сахагийн хэмжээнд наадмын үйл ажиллагаанд зориулж 50 обьектийг ашиглажээ. Үүнээс 12-ыг нь тэмцээний, 22-ийг нь бэлтгэлийн зориулалтаар ашигласан байна.

Азийн хүүхдүүд-2020 наадам улаанбаатарт болно

“Азийн хүүхдүүд-2016” спортын наадмын үеэр Наадмын Олон улсын хорооны хуралдаан болж, 2020 оны наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах шийдвэр гаргасан. Монгол Улсад зохион байгуулах анхны томоохон спортын арга хэмжээ болох “Азийн хүүхдүүд” наадмыг дөрвөн жилийн дараа бид төрөлх хотдоо хүлээн авснаар ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг Монголоос тодруулах том үйл явдлын гэрч болох юм.

“Азийн хүүхдүүд” спортын наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулах гэрээнд Вьетнам Улсын Дананг хотод удахгүй болох Азийн элсний наадмын үеэр гарын үсэг зурж баталгаажуулахаар тохиролцжээ.

Азийн хүүхдүүд олон улсын спортын vi наадмын тэмцээний дүн

Спортын төрөл

Нийт медалийн тоо

Үүнээс:

Алт

Мөнгө

Хүрэл

1

Чөлөөт бөх

12

2

2

8

2

Жүдо бөх

10

4

1

5

3

Самбо бөх

8

4

3

1

4

Кураш бөх

3

1

1

1

5

Бокс

4

2

 

2

6

Буудлага

1

 

1

 

7

Байт харваа

-

 

 

 

8

Шатар

3

 

1

2

9

Даам

1

 

 

1

10

Гимнастик

-

 

 

 

11

Таеквондо

2

1

 

1

12

Усан сэлэлт

-

 

 

 

13

Хапсагай бөх

1

 

 

1

14

Хөнгөн атлетик

-

 

 

 

15

Сагсан бөмбөг

-

 

 

 

16

Ширээний теннис

-

 

 

 

17

Волейбол

-

 

 

 

18

Мас-рестлинг

3

 

 

3

Нийт дүн

48

14

9

25

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Азийн хүүхдүүд” олон улсын наадмаас манайхан 48 медальтай иржээ  
Үзсэн: 1629 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй