Шууд Chart

Монголын баг тамирчид олимпийн наадмын нээлтийн өмнө

2016-08-06 09:45:02

Зуны олимпийн XXXI наадмын нээлтийн ажиллагаа Рио-де-Жанейро хотноо үргэлжилсээр байна. Яг одоо олимпийн наадамд оролцох улсын баг тамирчид "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд уригдан орж ирсээр байна. Улсынхаа нэрийг дуудуулан, тугаа намируулж, дэлхий дахинаа эх орноо сурталчилсаар яваа тамирчдын цувааг тун удахгүй Монгол Улсын баг тамирчид үргэлжлүүлнэ.

Энэ удаагийн наадамд Монгол Улсын 50 тамирчин оролцож байгаа. Монголынхоо баг тамирчдын нээлтийн өмнөх зургийг та бүхэнд сонирхуулж байна. Тэд энэ зургандаа "Нээлтэд бэлхээн. Бид хүлээсээр л" гэх тайлбар өгч жиргэжээ.

Нийт тамирчдадаа алтан соёмбот төрийнхөө далбааг Бразилийн тэнгэрт олонтаа мандуулах их амжилт хүсье.  












Монголын баг тамирчид олимпийн наадмын нээлтийн өмнө  
Үзсэн: 1813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй