Шууд Chart

Г.Мандахнаран дагах барилдаан хийнэ

2016-08-21 23:20:14

“Рио-2016” олимпийн наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65, 97 кг-ын жинд Монголын бөхчүүд өрсөлдөж байна.

Гуравдугаар тойрогт Г.Мандахнаранг ялсан Оросын бөх, дэлхийн аварга Сослан Романав финалд үлдэхийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Узбекстаны бөх Ихтиёр Наврузовыг илт илүүрхэн яллаа. Барилдааны эхний үе 16:7 харьцаагаар өндөрлөж, хоёрдугаар үеийн эхэнд С.Романав онооны харьцааг 18:7 болгосноор өрсөлдөгчөө оноогоор цэвэр яллаа.

Ихтиёр Наврузов 2015 оны Дэлхийн аваргын мөнгө, “Инчён 2014” Азийн наадмын хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл медальтай тамирчин юм. Ийнхүү ОХУ-ын бөх ялсан учир Г.Мандахнаранд дагаж барилдах боломжтой боллоо.

Манай бөх Куб, Канадын бөхийн хэн ялсантай нь өрсөлдөнө. Ялбал ОХУ-ын тамирчинд ялагдсан Узбекийн тамирчин хүрэл медалийн төлөө барилдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Мандахнаран дагах барилдаан хийнэ  
Үзсэн: 2032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй