“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүч үзэж, хүрэл медалийн болзол хангасан. Гэвч шүүгчид түүнийг барилдалгүй зугтсан хэмээн үзэж, нэг оноогоор торгов. Уг нь чөлөөт бөхийн барилдаанд ийм зүйл олон байдаг гэдгийг мэргэжлийнхэн ярьж байна. Тиймээс түүнийг "луйвардууллаа" гэх хүн олон байна.
Тэрбээр энэ тойрогт Узбекистаны тамирчин Ихтиёр Наврузовтой барилдсан юм. Г.Мандахнаран “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Инчоны Азийн наадмын алт, Дохагийн хүрэл медальт Энэтхэгийн бөх Йогешвар Дуттай эхний тойрогт барилдсан бол хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Ерланбик Катыг ялсан билээ.
Г.Мандахнаран олимпийн хүрэл медальтан болсон ч "луйвардууллаа" /бичлэг/ | ||
Үзсэн: 15113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.