
ОХУ-ын "Звери" хамтлаг ирэх сарын 2-нд манай улсад тоглолтоо хийнэ. Тус хамтлагийнхан Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулж ийнхүү тоглох гэж байгаа аж.
Тэднийг “Шамк” энтертайнмент, “Аист Монголиа” телевизийнхэн урьсан байна. Уран бүтээлчид тоглолтоо "Sings for Mazaalai" уриатайгаар хийж, орлогоо мазаалайг хамгаалах үйлсэд хандивлах аж.
Тоглолтод манайхаас “A-Sound”, “Lumino”, Gee, Rec-On, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах нар оролцоно.
Тоглолт есдүгээр сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
"Звери" ирэх сарын 2-нд тоглоно | ||
Үзсэн: 941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.